Хийн түлшний зохист хэрэглээ үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Хийн түлшний зохист хэрэглээ үгүйлэгдэж байна

Дархан-Уул аймагт энэ сарын 21-нд Дархан сумын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд таван литрийн баллонтой газ дэлбэрсний улмаас орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймагт нэгдүгээр сарын 23-нд МХЕГ-ын улсын ахлах байцаагчид ирсэн байгаа. Байцаагчид нэгдүгээрт ажлаа хийхэд саад болохгүй гэдэг утгаар мөн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн орцыг чөлөөлөх хүсэлтийг ажлын хэсэгт тавьжээ. Иргэдийг бичиг баримт болон үнэт зүйлээ аваад гэрээсээ гарахыг үүрэг болгож, энэ сарын 23-ны орой 23.00 цагт цагдаагийн газрынхан хэрэг болсон газрыг битүүмжилсэн байна. Галын шалтгаан бол “Дашваанжил”-ын газ дэлбэрснээс гэдгийг ОБГ-ын дарга Г.Ганбаатар мэдэгдсэн.

Монголчуудын хэрэглээнд саяхнаас нэвтэрсэн хийн түлш буюу газыг хэрэглэхтэй холбоотой асуудлыг анхаарахгүй, хэлэхгүй өнгөрч болохгүй гэдгийг энэ явдал нотоллоо. Тухайн үед эхний дэлбэрэлт болсны дараа хэсэг хугацаанд зүгээр байсан. Тэр үед түлэгдсэн иргэн хувцсаа сольж, “Дашваанжил”-ын газ түгээгчтэй утсаар яриад амжсаныг хэлж байна. Тухайн үед эхний ээлжинд ямар арга хэмжээ авах талаар ядаж хэлээд өгсөн бол нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсан гэдгийг онцолсон. Үүнээс харахад хийн түлш хэрэглэх соёл, нөгөө талаас мэдлэг иргэдэд хэрэгтэй байна.  

Б.Сэцэн
www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж