Ажлын байр нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Ажлын байр нэмэгдүүлнэ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн жижиг, дунд үйлдвэрлэл, ажил үйлчилгээг хөхүүлэн дэмжиж, айл өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүнийг бүрэн хангах зорилгоор тус аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2012 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх” жил болгон зарлах тухай асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн юм. Иймд энэ жилийн ажлын хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн  ажлын байр нэмэгдүүлэх, ажил олгогчдыг дэмжих, бага, дунд орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилгоор  сумдын Засаг дарга нарт даалгавар өгчээ.  Үүнд, амьжиргааны түвшин доогуур, бага, дунд орлоготой өрхүүдийг сонгож “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан төрийн үйлчилгээг цогцоор нь хүргэх замаар ажилтай, орлоготой болоход сум, багийн удирлагууд болон ажил олгогч нар дэмжлэг үзүүлэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж