45 зорчигчтой автобус шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

45 зорчигчтой автобус шатжээ

Хөвсгөлөөс Улаанбаатарын чиглэлд ч зорчигч тээвэрлэж явсан “Мин транс” ХХК-ийн “Дэү” маркийн УМИ-21 11 улсын дугаартай автобус замдаа шатжээ. Автобусанд жолооч, зорчигч нийлсэн 45 хүн явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нэгдүгээр багийн нутагт буюу Хөтөл тосгоноос 47 км зайтай газарт автобус гэнэт шатжээ. Энэ хэрэг өчигдөр гарсан байна. Ослын үеэр хүн бэртэж гэмтээгүй гэсэн мэдээллийг өглөө.

Автобус бүрэн шатсан тухай дуудлагын дагуу Хөтөл тосгон дахь аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 61 дүгээр ангийнхан ажиллаж,  зорчигчдыг Хөтөл тосгонд хүргэсэн байна.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж