Үзэл бодолдоо үнэнч эрхэм

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Үзэл бодолдоо үнэнч эрхэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж зангарагтай, хүчтэй улстөрч гэдгээ харууллаа. Тэрбээр Ардын нам, Ардчилсан намынхан гэлтгүй зэмлэх үедээ зэмлэж, ха­туухан үг хэл­чихдэг. Энэ удаа ч тэр зангаа тавьсангүй. Ерөнхийлөгч Ерөнхий сайд С.Батболдын танхимын шинэ сайд нарт “муу” үнэлгээ тавьсан. Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Хонгор суманд ажиллахыг даалгаж, Ц.Дашдоржийг өөр­тэйгээ хамт Өмнөговьт ажил­лахыг сануулсан. Бас болоогүй, Ерөн­хий сайдыг яа­ран шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж, “Хэв­лэлээр ажил хийх хэрэггүй” гэж захисаар Өмнөговийг зорьсон. Гэвч Ардын намынхан түүний үгэнд оролгүй шинэ сайд нарыг томилох асуудлаар саналаа ирүүлэхийг да­хин хүссэн юм. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнө нь хэлж байсанчлан Зас­гийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэв­шүүлэх нь зүйтэй. Иймээс Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулахыг дэмжиж байна” гэв. Ямартай ч тэрбээр хоёр дахь удаагаа С.Батболдын саналыг эс зөвшөөрлөө. Түүнчлэн Тэргүүн шадар сайдын суудал байх шаардлагагүй гэж үзэж буй. Гэсэн ч түүний энэ үгийг эрх барьж буй намын удирдлагууд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр байгаа. Ийн зөрсөн ч Ерөнхийлөгчийн үзэл бодол өөрчлөгдөхгүй биз ээ. Төрийн тэргүүн үүгээр үзэл бодолдоо хэр үнэнч болохоо олон нийтэд таниулж, мэдрүүлж, хамгийн гол нь ялгарч чадлаа.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж