2017 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлоно

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

2017 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлоно

Монгол Улс 2011 онд хоёр тэрбум гаруй ам.долларын ашгийг нүүрсний салбараас олжээ. Энэ нь өмнөх  жилүүдээс 30-50 хувиар өссөн үзүүлэлттэй юм байна. Цаашдаа 2017 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийхээ 60-70 тонныг нь боловсруулж эрчим хүч болгон дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой аж. Энэ онд нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 40-50 хувийг эрчим хүчээр хангана. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Оюутолгойд томоохон хотхон байгуулахаар болсон бөгөөд тэрбум ам.долларын өртөг бүхий V цахилгаан станцын төслийг энэ хавраас хэрэгжүүлж эхлэх юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж