АН бүлэг завсарлага авч магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

АН бүлэг завсарлага авч магадгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хурал зарлаж, хуралдаан эхлээд байна. Түүгээр Засгийн газрын шинээр томилох гишүүдийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Шинэ сайд нарын томилгооны асуудал хэлэлцэж буй байнгын хороодын хуралдаан бүр дээр АН-ын гишүүд эсрэг санал өгч байгаа юм. Үдээс хойш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах эсэх асуудлыг одоо хийж буй хурлаараа шийдэх ажээ. Үдээс өмнө Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас АН завсарлага аваад байгаа юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж