-З.Наранбат: Ханган
нийлүүлэгчдийн бизнесийн харилцааг хөгжүүлэхийг зорьж байгаа-
Ханган
нийлүүлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж буй Монголын уул уурхайн
биржийн захирал З.Наранбатаас зарим зүйлийг тодрууллаа.
“Miner and
Supplier” чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ханган нийлүүлэгч компаниудад энэ уулзалт хэр
үр дүнгээ өгч байна вэ?
Анхдугаар чуулга уулзалт ихээхэн амжилттай болж
өнгөрсөн. Тус чуулга уулзалтын үндсэн зорилго нь ханган нийлүүлэлтийн салбарынхныг уул уурхайн
салбартай холбож, бизнесийн харилцаа холбоог хөгжүүлэхэд чиглэж байгаа. Харин
энэ удаагийн чуулга уулзалт нь уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын
бодлого, нийгэм болон улс орны хөгжилд
үзүүлэх хувь нэмрээ өсгөх, мэдээж бизнесийн харилцаа холбоог сайжруулах
гэсэн хэд хэдэн зорилтын хүрээнд явагдах болно.
Уул уурхайн
ханган нийлүүлэлтийн салбар улс орны хөгжилд багагүй нөлөө үзүүлэх нь
мэдээж. Гэхдээ үндэсний ханган
нийлүүлэгч компани тун цөөхөн байдаг юм
билээ?
Монголд маш олон уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэдний бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх үндэсний компани тун цөөхөн. 3300 ханган нийлүүлэлтийн компани байгаагаас ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай компани байдаг.
Энэ нь дотоодын компаниуд тухайн аж ахуй нэгжийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж чаддаггүй, энэ талаар мэдлэг, туршлага байдаггүйтэй холбоотой. Нийлүүлж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг нь эдэлгээ муутай, хоол хүнс нь хордлого өгөх зэрэг жишээ олон тохиолддог. Энэ нь эргээд монголчуудад итгэх итгэлийг сулруулдаг. Нөгөө талаар гадаадын компаниуд өндөр шаардлага тавьж ажилладаг, түүнийг дотоодын компаниуд биелүүлж чаддаггүй түгээмэл үзэгдэл бий.
Үнэндээ Монголын компаниудад ханган нийлүүлэлтийн талаарх ойлголт тун бага, стандартын ямар шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхээ сайтар ухамсарладаггүй, мэдэхгүй байх тохиолдол олон.
-Хоёр дахь удаагаа зохиогдох чуулга уулзалтаас та бүхэн
ямар үр дүн хүлээж байна вэ?
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай
хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байна. Энэ нь үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн бас нэгэн
шинэ боломж нээж байгаа юм. Алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн
компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжөөс эхлээд олон
бараа, үйлчилгээг үзүүлж ашиг хүртэх боломж өргөн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл
уул уурхайн салбарын магадгүй Монголчуудад хамгийн ашигтай, үр өгөөжтэй зүйл нь
энэ ч байж болох юм. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг ажлын
байраар хангах нэгэн том хөшүүрэг байх нь дамжиггүй. Чуулга уулзалтын маань
зорилго энэ юм.
Чуулга уулзалт
хэзээ болох вэ?
2012 оны 3 сарын 15, 16 нд Чингис зочид буудалд болно.
Ихэнхи уурхайн ажил өвөл амардаг. Харин
гуравдугаар сараас эхлэн ханган нийлүүлэлтийн гэрээнүүд зурагдаж
эхэлдэг. Тиймээс энэү цаг үед хийх нь компаниудад ихээхэн үр өгөөжтэй байна.
Чуулга уулзалтын
тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?
–Форумтай холбоотой мэдээллийг
70116009 дугаар, мөн www.minerandsupplier.com–оос авах боломжтой. Бүртгэлийн
хувьд онлайн эсвэл бүртгэлийн ажилтантай холбогдож бүртгүүлэх боломжтой.
Г.Идэр