АН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар сая Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Цогтбаатарыг томилуулах тухай асуудлыг авч хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага хүсч, ёсоор болголоо.

Завсарлагыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хүссэн юм. Тэрбээр хэлэхдээ “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр тун хариуцлагагүй, Монголын парламентын төвшинд байгаагүй мэдэгдэл хийсэн. Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ асуудал дээр завсарлага авч, ээлжит бус бүлгийн хурал хийхээс аргагүй нөхцөл байдалд хүрсэн” гэж хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл “УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл завсарлага хүсэх субьект мөн үү” гэж асуув. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр мөн завсарлага хүсч буйгаа мэдэгдэж, асуудлаа хэлэлцүүлэхээр орж ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, сайдад нэр нь дэвшсэн Д.Цогтбаатар нар танхимыг орхин гарахад хүрсэн юм. Гэхдээ байнгын хороо одоо Газрын тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж