“Монгол ёсолгоо”-гоор комик хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Монгол ёсолгоо”-гоор комик хийнэ

Монгол. Монгол ёс. Монгол ёсолгоо сурталчилгааны дараагийн ангид Олимпийн аварга Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар тоглосон тухай мэдээлсэн. Тус сурталчилгаанд Олимпийн аварга Э.Бадарууганг тоглуулах нь зүйтэй хэмээн үзэж санал тавьсанд зөвшөөрчээ. Олимпийн аваргуудтай  сурталчилгаа ирэх долоо хоногоос үзэгчдийн хүртээл болно.

Зохион байгуулагчдын зүгээс мөн монгол ёсолгоог харуулсан зурагт комик хийж удахгүй олны хүртээл болгох гэж байна. Ёслол, ёсолгоог архины далд сурталчилгаатай андуурах, ач холбогдлыг нь үл ойшоох буруу ойлголт нийгэмд багагүй байгаа тул зохион байгуулагчид комик хэлбэрээр мэдээллээ хялбаршуулан хүргэхээр болжээ. Сурталчилгаанд оролцож байгаа Олимпийн аваргууд болон гавьяат тамирчид “Монголчууд нэгдсэн ёсолгоотой болох нь зүйтэй. Дэмжиж байгаа учраас бид оролцож байна” хэмээн ярьжээ.

Э.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж