Луврын салбар элсэн цөлд

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Луврын салбар элсэн цөлд

Дэлхийд алдартай Лувр болон Нью-Йорк хотын Манхэтэн дүүрэгт орших Гаганхэймийн музейн салбаруудыг байгуулах төслийг Абу Даби хот батлав. Төсөв хөрөнгийн хэмжээ хийгээд хэзээ нээгдэх өдөр нь хүртэл товлогдсоныг албан ёсоор мэдээллээ. Түүх, соёлын дурсгалт газар болох Садиятын аралд энэхүү музейнүүдийг байгуулах гэнэ.

Энэхүү төсөлд нийтдээ 27 тэрбум ам.доллар зарцуулах аж. Төслийн хүрээнд дан ганц музей биш үзвэр үйлчилгээ, шоу цэнгээний төвийг байгуулах юм.

Гаганхэймийн музейд импрессионист, модернист болон контемпорари уран бүтээлчдийн дүрслэх урлагийн бүтээлүүд хадгалагддаг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж