Гадаад аюулгүй байдлын талаар ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Гадаад аюулгүй байдлын талаар ярилцаж байна

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд өнөөдөр “Монгол Улсын аюулгүй байдал 2012 онд: Нөлөөлж болзошгүй гадаад хүчин зүйлс” сэдэвт дугуй ширээний ярилцлага болж байна.  

Ярилцлагын үеэр Монгол Улсын аюулгүй байдалд сорилт, эрсдэл учруулж болзошгүй гадаад хүчин зүйлсийн талаар судлаачдын мэдээлэл сонсч, гадаад бодлого, аюулгүйн асуудалтай холбоотой төрийн байгууллага, судалгааны бусад хүрээлэн, их сургуулийн төлөөлөл харилцан санал солилцож  байна.  Түүнчлэн 2012 оны Дэлхийн эдийн засгийн байдал, бүс нутгийн хандлага, үүнд оролцон тоглогчдын геополитик, гадаад бодлогын төлөв, эдгээр нь Монгол Улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх, ямар сорилт тулгарч болох зэрэг асуудал энэ дугуй ширээний ярилцлагын сэдэв юм. Гадаад аюулгүй байдалтай холбоотой болзошгүй сорилт, эрсдэл, аюулыг гэтлэн давах, бэлтгэлтэй байх арга зам хайх, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, түүний үр нөлөөний талаар үндэслэл бүхий санал зөвлөгөө боловсруулах, түүнийгээ шийдвэр гаргагчдад хүргэх шаардлага байгааг ярилцлагад оролцогчид  тэмдэглэж байна.  Стратегийн судалгааны хүрээлэн нь  Монгол Улсын хувьд анхаарвал зохих асуудлууд болон учирч болзошгүй эрсдлийн талаарх судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд уулзалт ярилцлагын үр дүнгээр 2012 оны судалгааны чиглэл, хүрээг тодорхойлох юм байна.

Э.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж