Ираны эрх баригчид Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн гуравны нэг дамжих худалдааны замыг хаах заналхийллээ дахин давтсан тухай Reuters ба Associated Press агентлагууд дамжуулж байна. Дээрх мэдэгдлийг Ираны парламентын хоёр депутат хийжээ.
“Ираны нефтийн худалдаа тасалдах нөхцөлд Ормузын хоолой хаагдах нь тодорхой” хэмээн парламентын Гадаад хэрэг ба үндэсний аюулгүй байдлын хорооны орлогч дарга Мохаммед Косари (Mohammad Kossari) хэлжээ. Парламентын өөр нэг гишүүн Хесматолла Фалахапише (Heshmatollah Falahapisheh) нефтийн хориг тавигдсан нөхцөлд Ормузын хоолойг хаах эрх Иранд байгаа гэж хэлснийг АР дамжууллаа.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин