Юлия Тимошенко Ерөнхий сайдын албан тушаалаа НУНС эвсэлд өгч өнөөгийн парламентын эвслээ хамгаалан үлдэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Харин тэрбээр эвслийнхээ хамтрагч нараас бүрэн эв нэгдэлтэй байхыг шаардсан байна. “Хэрэв тэд лхагва гаригийн хуралдаан дээр тохирох хүнээ нэр дэвшүүлбэл бид дэмжинэ” гэж Тимошенкогийн намын төлөөлөгч мэдэгдлээ. Өмнө нь Ющенкогийн намын төлөөлөгч өөрийн эвслийн 60 орчим депутатыг нэгтгэж чадах хүн манайд бий гэж мэдэгдсэн юм. НУНС эвсэл нийт 71 суудалтай.