“Рио Тинто” Айвенхоу-гийн 51 хувийг эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Айвенхоу-гийн 51 хувийг эзэмшлээ

Оюутолгойн 66
хувийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны дийлэнх хэсгийг “Рио
Тинто” эзэмшилдээ авснаа өчигдөр мэдээллээ. Төслийн менежментийг удирдан явуулж
буй “Рио Тинто” Айвенхоу-гийн 49 хувьтай тэнцэхүйц хэмжээний хувьцааг хэдийнэ
эзэмшээд байсан юм. Тус компани “Айвенхоу Майнз”-ын 15.1 сая ширхэг хувьцааг нэгж
бүрийг нь 20 канад доллараар худалдаж авснаар эзэмшлээ 51 хувьд хүргэжээ. Өөрөөр
хэлбэл Рио Тинто компани 302 сая канад доллараар эзэмшлээ хоёр хувиар ахиулан,
дийлэнх хувьцааны эзэн болжээ. Ийнхүү Рио Тинто компани Айвенхоу-гийн 377.39
сая ширхэг хувьцааг эзэмшилдээ аваад байна.
Энэхүү хувьцааны
арилжаа хийгдсэний дараа Торонтогийн биржид Айвенхоу-гийн хувьцааны үнэлгээ 4.2
хувиар буурч, 17.53 долларт хүрчээ.

Рио Тинто компани
одоогоор харилцагч компанийн хувьцааг дахин нэмж худалдан авах төлөвлөгөөгүй
байгаа ч, тус компанийн санхүүгийн байдал, хувьцааны хэлбэлзэл, ерөнхий эдийн
засаг болон татварын орчин, бусад хүчин зүйл зэргийг харгалзан үзэх болно гэж
мэдээлэлдээ дурджээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж