Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн

“Сүүдэр”, “Илүү сартай зун”, “Төрийн сүлд өршөө”, “Би гэртээ харимаар байна”, “Хубилай хааны зарлигаар”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Буцах хаяг”, “Халуун газар”, “Хаан түүх 1, 2, 3”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлал үлгэр шиг, бас үхэл шиг”, “Би эрчүүдийг хүснэ”, “Нууц амраг чинь болъё”, “Нэг л уучилья” зэрэг үзэгч түмэнд хүрсэн тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ үзэгчдийн танил болсон жүжиг, кино үргэлжилсэн үгийн зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсны хүүг Билгүүн гэдэг.

Жүжигчин найруулагч мэргэжилтэй Ж.Билгүүний хувьд багадаа “Еэ еэ шар Будаа” хэмээх хүүхдийн киноны гол дүр буюу Буд хүүгийн дүрд тоглож байсан. Буд хүү өдгөө том залуу болжээ. Одоо Ж.Билгүүн нь Япон улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Тэрбээр Токиод “Avex” гэх Японы шилдэг  шоу энтертайнмент компанид Зүүн өмнөд Азийг хариуцсан ажиллаж байгаа юм. Түүний facebook хуудсаар зочлоорой.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

http://www.facebook.com/bilguun.jargalsaikhan1

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж