Киев хотноо дипломат харилцааны ой тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Киев хотноо дипломат харилцааны ой тэмдэглэв

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Киев хотноо хүлээн авалт хийж, Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн сонирхуулав.

Монгол Улсаас Украин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням баярын арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн онд Украинд хийсэн төрийн айлчлал нь хоёр орны олон жилийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбаруудад хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг дурьдаад, Монгол, Украины худалдааны эргэлт өмнөх жилтэй нь харьцуулахад 2011 онд 370 хувиар өссөн нь  айлчлалын тодорхой үр дүн, хоёр талын харилцааг хөгжүүлэх ихээхэн боломж буйн баталгаа юм гэж онцлон тэмдэглэв.
 
Ойн Дээрх арга хэмжээнд Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны дэд сайд В.П.Павленко, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Украины Дээд зөвлөл, ГХЯ, Боловсролын яам, бусад яамд, байгууллага, Киев, Львов хотын захиргаа, Хуурай замын Академи, Монгол Клуб зэрэг төр, засаг, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, Монгол иргэд оролцов. Түүнчлэн ойн арга хэмжээний үеэр оюутан залуус урлагийн тоглолт сонирхуулж, монгол, украин, орос дуу дуулсныг зочид талархан хүлээж авав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж