Хөнгөлөлттэй зээл үр ашгаа өглөө

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй зээл үр ашгаа өглөө

Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд хуваарилагдан очсон 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Сэлэнгэчүүд үр дүнтэй ашиглаж, олон ажил үйлчилгээ, ажлын байр бий болгосон байна. Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэл­тэй дээрх хөнгөлөлттэй зээлийг бүрэн олгосноор Сүхбаатар суманд чацаргана боловсруулах, Сайхан суманд яс боловсруулах, Мандал суманд барилгын материа­лын, Баянгол суманд хүнсний цех зэрэг 60 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ шинээр бий болжээ. Үүнийг дагаад 745 ажлын байр нэмэгдэн, 400 ажлын байр хадгалагдан үлдсэн байна. Мөн Ерөө, Орхон суманд ахуй үйлчилгээний иж бүрэн төв байгуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж