Сайд томилох асуудал хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Сайд томилох асуудал хэлэлцэнэ

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж сайд томилох тухай асуудал хэлэлцэнэ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг тус тус хэлэлцэх гэж байна. Түүнээс гадна байнгын хороо тус бүрээр хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд томилох асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж