Татварын хэлтэс шинэ байранд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Татварын хэлтэс шинэ байранд орлоо

Говь-Алтай аймгийн татварын хэлтэс өнгөрсөн долоо хоногт шинэ байрандаа шилжин оржээ. Одоогоор гадна тохижилт бүрэн хийгдээгүй байгаа тул 2012 оны эхний хагас жилд багтаан бүрэн хүлээн авч, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд Орон нутгийн төсвийн орлогод 6049081,9 мянган төгрөг төвлөрүүлэхээс 7334943,6 мянган төгрөг төвлөрүүлэн 121,3 хувиар, Улсын төвлөрсөн төсөвт 558342,3 мянган төгрөг төвлөрүүлэхээс 589622,6 мянган төгрөг төвлөрүүлж, 105,6 хувиар, хэлтсийн дүнгээр 119,9 хувиар биелүүлэн төрийн  өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан байна.  

2011 онд  “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт бүтээлч ажлын аян зарлаж, сар бүрийг тодорхой нэг сэдэвт ажлын нэрэмжит болгон зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч ажиллаа.    2011 оныг Татварын Ерөнхий  Газраас “Цахим татварын орчин-Иргэний татвар”-ын жил болгон зарласантай холбоотойгоор энэ арга хэмжээний хүрээнд татвар төлөгч нарын мэйл хаягаар Татварын хэлтсийн даргын мэндчилгээ, масс мессеж  илгээж, өөрийн вэб хуудастай боллоо.

Түүнчлэн, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийн санаачилсан “ Татварын байцаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амралт, сувилалд хамруулах” дэд хөтөлбөр болон шинэ үеийн татварын тогтолцоо үүссэний 20 жилийн ойг угтаж “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт бүтээлч ажлын аян зарласны зургаан үзүүлэлт нь ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хандсан бөгөөд  үүний үр дүнд аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болох Хүнхэр зуслангийн амралтанд өөрийн ажилчдын амралтын байр барьж, тэтгэвэрт гарсан болон тэтгэврийн насны ахмадуудаа Утай, Гүмбэн, Бээжин, Хөх хотод аялуулж, 2011 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлтээрээ шалгарсан тэргүүний 20 татварын улсын байцаагчийг ОХУ-ын Улаан-Үд – Итгэлт хамба – Байгаль нуурын чиглэлд аялуулж, ТЕГ-аас зохион байгуулсан Гонконг, Хайнань, Чэжү аралд гурван байцаагч тус тус амраад иржээ.

Ийнхүү 2011 оноо амжилт бүтээл дүүрэн үдэж, 2012 оныхоо төсвийн орлого бүрдүүлэх эх үйлстээ шамдан орж ажиллаж байна. Жилийн эцсийн татварын тайлангаа хүлээн авахтай холбогдон татвар төлөгч нарт хүндрэл чирэгдэл учруулахгүйн улмаас өдөр бүр “Хөтөч байцаагч” ажиллан, татвар төлөгч нарт ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан гаргах аргачлал, гарын авлагаар ханган ажиллаж байна. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж