Хятад, Япон зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд шинэ оныхоо луу жилийг даваа гаригт шилжих шөнө угтлаа. Дорнын зурхайгаар энэ жил хамгийн тааламжтай жилүүдийн нэгд тооцогддог. Домгоор бол энэ жил төрсөн хүүхдүүд эр зоригтой, ухаантай байх болно. Бусад жилийнхэнд ч луу өөрийн нөлөөг үзүүлнэ.
Хятадын зурхайн дагуу энэ жил олон янзын үйл явдлаар дүүрэн байх гэнэ. Хятадуудын хувьд луу нь байгалийн сүр хүч, Хятад улсын хүчин чадлын бэлгэдэл юм. Лууг хаанаас ч харж болно. Үлгэрийн энэ амьтан Хятадын реклам сурталчилгаа, хувцас хунар байр сууцыг чимнэ. Луу нь “ян” гэх эр хүйсийн эрч хүчийг үзүүлэх гэрэл гэгээтэй эхлэлийг бэлгэддэг.
Хятадын олон сүм хийд, ордныг чимэх үлгэрийн амьтны хүрэл дүрсүүдийг энэ өдрүүдэд хүмүүс гялалзтал нь гараараа зүлгэв. Хятад зурхайн номоор хулгана жилтнүүд энэ онд тансаг, чинээлэг байх ба харин найз нөхдөө сонгохдоо анзаарах ёстой гэнэ. Хуучин тасарсан харилцаагаа сэргээхэд сайн. Үхэр жилтнүүд мөнгөний асуудалд анхааралтай байж жинхэнэ хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Бар жилтнүүд болгоомжтой байх хэрэгтэй гэнэ. Бар нь луугийн адил хүчтэй бэлгэдэл. Туулай жилтнүүдэд гэр бүлдээ илүү их анхаарвал ажилд чинь амжилт нэр хүнд авчирна.
Луужин жилтнүүд “мэргэжлийн ондоо” бүхий л талаар амжилттай байх юм байна. Ажил ч урагштай, хөрөнгө ч арвин байх болно. Шинэ орчинд өмнө хуримтлуулсан бүхий л туршлагаа ашиглах хэрэгтэй. Хувийн амьдрал сайн. Могой жилтнүүдэд амжилт ирнэ. Бас л өмнө хуримтлуулсан мэдлэг мэргэжил хэрэгтэй. Морь жилтнүүдэд хамгийн амжилттай онуудын нэг. Шинэ төсөл, санаа оноо хэрэгжүүлбэл эхлээд бүтэлгүй мэт байвч ашигтай. Хонь жилтнүүдийн гол амжилд ажил мэргэжил дээр гарч ирнэ. Ээдрээтэй ажлыг хамтдаа найз нөхдийн тусламжтайгаар шийдэх хэрэгтэй. Бич жилтнүүд гол анхаарлаа гэр орондоо хандуулбал сайн. Байр сууриа бэхжүүлэн боловсрол ба карьерт амжилт гаргах боломжтой. Гахай жилтнүүдэд жил тайван өнгөрөх ба аялал жуучлал хийж явбал хэрэгтэй. Харин эрүүл мэндээ анхаарч байх нь чухал.
Хятадын зурхайгаар лууны омогт 1904, 1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн хүмүүс багтах юм. Лууны мах бодь нь мод. Ертөнцийн зүг чиг нь зүүн-өмнө-зүүн, улирал нь эрт эхэлсэн хавар, өдрийн сайн цаг нь өглөөний 07-09 цагийн хооронд.
Дорнын зурхайд луу нь хүч чадалтай, сайхан сэтгэлтэй, зоригтой, бүх үйлс нь бүтэмжтэй гэжээ. Лууны тэмдэг уран бүтээлч, зохиолч, жүжигчид, хэвлэлийн ажилтнууд, сэтгэл зүйчид, зураачид ба санхүүгийн ажилтнуудыг ивээдэг.
Шинэ оноо хятад, вьетнам, солонгос, индонези, малайз, тай, сингапур, япон, филиппинчууд дэлхий даяар угтан авлаа. Тэд баярын ширээний ард суун амраг садантайгаа золгож байна. Зарим орнуудад хоёроос доош жилийн хорих ялтай хоригдлуудыг гэрт нь хэд хоногийн чөлөөгөөр гаргажээ. Луу жил ирж байгаа учраас баярын буудлага үүр цайтал тасарсангүй, “чөтгөр, шулмыг” зайлууллаа.
"Ардын эрх" сонин