Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32,  өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр,  шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж