Нэр дэвшигчдийн асуудлаар саналаа эцэслэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн асуудлаар саналаа эцэслэж чадсангүй

ИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, МАН-аас сайдад нэр дэвшүүлсэн зургаан нэр дэвшигчийн асуудлыг авч хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн шийдвэрт хүрсэн билээ. Бүлгийн гишүүдийн олонхи нь Ернхийлөгчийн байр суурь буюу хамтарсан Засгийн газрын үед бий болгосон Тэргүүн шадар сайдын албан тушаалын орон тоог байхгүй болгох, сайд нарыг УИХ-ын гаднаас томилох саналыг дэмжсэн байна. Гэвч бүлгийн энэ шийдвэрийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж санал хураалгах уу, нэр дэвшигчдийг буцаах санал гаргаж, хэлэлцүүлгээс завсарлага авах уу гэдгээ эцэслэн шийдэж чадалгүй таржээ. Хэрвээ завсарлага авахад хүрвэл сайд нарын томилгоо хэдэн ч хоногоор сунаж магадгүй гэдгээс бүлгийн гишүүд болгоомжилж байгаа аж. Харин хэлэлцүүлэгт оруулаад намын бүлгийн байр сууриар санал хураалгалаа гэхэд МАН-ын бүлэг олонхи учир сайд нараа шууд томилоод явчих боломжтой юм. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар маргааш өглөө дахин хуралдах бололтой.  

Б.Заяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж