Иргэний бүртгэлийн систем доголдсон уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Иргэний бүртгэлийн систем доголдсон уу?

Иргэний ухаалаг үнэмлэхийг нэвтрүүлж, хэрэглээнд оруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа энэ өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр хоёр иргэдээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас ажиллахгүй байна” гэсэн мэдээлэл ирж, тодруулж өгөхийг хүссэн юм.

Энэ мэдээллийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс тодруулахад, “Өнөөдөр өглөө буюу нэгдүгээр сарын 24-ний 09-10 цагийн хооронд сүлжээ тасарсан доголдол гарсан. Сүлжээ тасалдсан шалтгаан нь шинэ байранд нүүж орсонтой холбоотой” гэсэн хариулт өглөө. Биднийг 17 цаг 30 минутын үед тус төвд очиход үйл ажиллагаагаа хэвийн явуулж байв. 

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж