Энэтхэгийн Ерөнхий сайд твиттертэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхий сайд твиттертэй болжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Засгийн газрынхаа үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгож, мэдээлж байхын тулд твиттер хуудастай болжээ.

Туслахуудынх нь мэдээлснээр, Ерөнхий сайд Сингхийн хаяг нь @PMOIndia бөгөөд олон нийттэй харилцах албаныхан нь түүнийг төлөөлөн ажиллуулж, мэдээлэл түгээж, хуваалцаж байх гэнэ.

Өнгөрсөн даваа гарагт хаяг нээснээсээ хойш хэдхэн цагийн дотор ноён Ерөнхий сайд гурван удаа “жиргэж”, 6000 хүн дагалдагчтай болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж