“SpaceX” компанийн бүтээсэн сансрын хөлгийг “Dragon” ирэх гуравдугаар сарын сүүлчээр хөөргөх гэнэ. Уг хөлгийн анхны нислэгийг хоёрдугаар сарын 7-нд товлосон байсан юм. “SpaceflightNow” цахим хуудсанд мэдээлснээр хөлгийг нислэгт бэлтгэх, туршихад нэлээд хугацаа орох учир ийнхүү хойшлуулжээ. “SpaceX” компанийн мэргэжилтэн Алан Лин денмойер “Гуравдугаар сарын 20 гэхэд уг хөлгийг олон улсын сансрын станц руу хөөргөхөөр төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, НАСА “Commercial Orbital Transportation Services” хөтөлбөрийг 2006 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн зорилго нь олон улсын сансрын станц руу ачаа, тээш хүргэх хөлөг зохион бүтээхийг дэмжих, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниудад туслахад оршиж байгаа аж.
Америкийн сансрын агентлаг энэ хөтөлбөрийн хүрээнд “SpaceX” компанид 396 сая ам.долларын тусламж үзүүлсэн билээ.