БСШУЯ, “Сод номуун” ТТБ, Хүүхдийн номын ордон хамтран “Үндэсний бичиг мину” Монгол бичгийн улсын уралдааныг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд хот, хөдөөгийн 350 хүүхэд оролцсон бөгөөд оролцогчид 5-8 дугаар анги, 9-11 дүгээр анги, оюутан гэсэн насны ангилалд өрсөлдсөн юм. Уралдааны талаар “Сод номуун” ТТБ-ийн тэргүүн С.Цэцэгмаагаас тодруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригийг үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Үндэсний бичиг мину” уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Оролцогчид Монгол бичгээр зөв, алдаагүй, түгдрэлгүй унших ёстой. Энэ удаагийн уралдаанд сургууль багш нар идэхтэй оролцлоо. Төв аймгийн Аргалант, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хөтөл сумаас 20-30 хүүхдүүд ирсэн. Энэ нь Монгол бичгийг сурах, судлах их хүсэл эрмэлзлэлтэй хүүхдийн тоо өсч байгааг харуулж байна. Өмнөх жилүүдэд нэг аймаг, сумаас уралдаанд оролцохоор хоёроос гуравхан хүүхэд л ирдэг байсан гэв. Уралдааны дүнг танилцуулъя.
4-5 дугаар анги:
Нэгдүгээр байр: Л. Шинэбаяр, Дархан-уул аймаг, Нийслэлийн 18-дугаар сургууль
Хоёрдугаар байр: Э. Эрдэнэсувд “Эрдэм төгс” дунд сургууль
Гуравдугаар байр: М. Жаргалмаа нийслэлийн 33 сургууль
7-8 дугаар анги:
Нэгдүгээр байр: Э. Солонго, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 сургууль
Хоёрдугаар байр: Х. Отгонбилэг, Сэлэнгэ аймаг Хөтөл сум
Гуравдугаар байр:Ж. Занабазар, “Эрдэм төгс” сургууль
9-11 дүгээр анги:
Нэгдүгээр байр: Ц. Цэрэндорж Булган аймаг нэгдүгээр сургууль
Хоёрдугаар байр:Б. Дүүрэнбилэг “Баянзүрх цогцолбор”
Гуравдугаар байр: Б. Уугантуяа нийслэлийн 18 сургууль
Оюутан:
Нэгдүгээр байр: Н. Оюундарь МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль
Хоёрдугаар байр: О. Баянжаргал “Орхон их сургууль”
Гуравдугаар байр: И. Ичинхорлоо

Ц.Хишиг