ЭЗ-ийн байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй болов

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй болов

Засгийн газрын сайд нарыг яаралтай томилж өгөхийг хүссэний дагуу УИХ шуурхайлан гурван байнгын хорооны хуралдаан зарласнаас одоогоор хоёр сайдын асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд байна.  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн тухай хэлэлцэх ёстой ч тодорхойгүй байдалд шилжээд байна.

Учир нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулж буй нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой хэлэлцүүлэг “А” танхимд үргэлжилсэн хэвээр байгаа юм. Уг нь энэхүү хэлэлцүүлгийн дараа дээрх байнгын хороог хуралдуулахаар төлөвлөөд байсан билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж