Youtube-ийн өдрийн хандалт 4 тэрбумд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Youtube-ийн өдрийн хандалт 4 тэрбумд хүрлээ

Youtube
видеохостингийн видео материалын үзлэг өдрийн 4 тэрбумд хүрсэн тухай
Reuters мэдээлж байна. Энэ тоо сүүлийн 8 сарын байдлаар 25 хувиар
нэмэгдээд байгаа юм.

Энэ нь дээрх сервис хөдөлгөөнт
хувилбараа өргөнөөр нэвтрүүлж, мэргэжлийн түвшний видеог ихээр татаж
чадсантай холбоотой гэж сайтын захиргаа үзэж байна.

Тэгсэн атлаа
Youtube долоо хоногтоо зөвхөн 3 тэрбум орчим үзлэг дээрээс л ашиг олж
байгаа юм байна. Youtube-ийг эзэмшдэг Google компани дэлгэц дагалдах
сурталчилгаагаар 5 тэрбум доллар олсныг Reuters онцолж байна.

Минут
тутамд хэрэглэгчид 60 цагийн видеог татаж байгаа тухай видеохостингийн
удирдлага мөн мэдээлсэн юм. Өнгөрсөн оны 5 сард энэ үзүүлэлт 48 цаг
байсан билээ. 2011 оны 12 сарын 20-нд Youtube-ийн жилийн үзлэгийн тоо 1
их наядад хүрсэн бөгөөд харин энэ жил энэ босгонд хавьгүй эрт буюу ирэх 5
сард хүрнэ гэсэн тооцоо байна.

Youtube-ийг Google компани 2006
онд 1,6 тэрбумаар худалдан авсан бөгөөд өдрийн тэрбумын үзлэгт тус сайт
2009 оны зун хүрч байсан түүхтэй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж