Интернэтийн ертөнц нийт 555 сая вэбтэй

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Интернэтийн ертөнц нийт 555 сая вэбтэй

2011 онд дэлхий даяар интернэтийн ертөнцөд нийт 2.1 тэрбум хэрэглэгч,
555 сая вэб хуудас байгаа тооллого гарчээ. Хамгийн их хэрэглэгчтэй нь
Ази тив бөгөөд 2010 онд 825 сая байсан цахим ертөнцийн “иргэн” 2011 онд
922 сая болж нэмэгджээ. Харин хамгийн цөөн хэрэглэгч Ойрхи Дорнодод
бүртгэгдсэн байна. Энд 68 сая хүн интернэтийн идэвхтай хэрэглэгч.

Дээр
өгүүлсэн 2.1 тэрбум хэрэглэгч тус бүр дунджаар 1.5 и-мэйл хаягтай гэж
тооцож болно. Үүнийг үндэслэн тооцвол дэлхий даяар 3.1 тэрбум и-мэйл
шуудангийн хаяг байгаа болж таарч байна.

Харин улс орнуудаас
хамгийн олон интернэт хэрэглэгчтэй нь Хятад улс. Энд 485 сая хүн цахим
ертөнцийн байнгын зочин. Дэлхий даяарх нийт 2.1 тэрбум хэрэглэгчийн 48
хувь нь 25-аас доош насныхан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж