-Замын цагдаа хүн дайрсан гэх хэргийг танайх шалгаж байгаа гэсэн. Харин Замын цагдаагийн газраас өөр машин дайрсан гэх мэдээлэл өгч байсан л даа. Энэ талаар тодруулаач?
-Манай албанд өнгөрсөн онд авто ослын 35 хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн хэрэг нэмэгдэж байна. Таны асуугаад байгаа хэргийг бид шалгасан. Явган зорчигчийг энгийн иргэн дайраад өнгөрсөн, түүний араас явж байсан замын цагдаагийн машинтай цагдаа мөн дайрсан асуудал. Тухайн үед харанхуй болсон байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдаж, хараагүйгээс дайрсан гэж үзэж байгаа. Цагдаагийн ажилтныг буруутайг нь тогтоосон.
Гэхдээ эхлээд хар машинтай хүн дайрсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр батлагдаж байгаа юм. Тэр дайрсан хүнийг тогтоож шалгуулахаар харьяаллын дагуу Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн. Тэр асуудлыг нь шалгаж байж цагдаа буруутай эсэхийг тогтооно.
-Дайруулсан явган зорчигч тухайн үед амьд байсныг харсан хүн байдаг юм билээ?
-Тухайн үед амьд байсан юм билээ. Газар дээрээ нас бараагүй. Гэмтлээ даалгүй нас барсан гэх хариулт өглөө.
Энэ талаар Тээврийн прокурорын газрын дарга н.Жаргалсайханаас тодруулахад “Цагдаа холбогдсон учраас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хэргийг шалгасан. Шалгах явцад тухайн явган зорчигчийг эхлээд энгийн хүн дайрсан болох нь тогтоогдсон. Тиймээс уг хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа. Цагдаа буруутай эсэхийг шүүх тогтооно” гэв.
Осол гарсан өдөр Замын цагдаагийн 0268 улсын дугаартай машиныг хоёр замын цагдаа тухайн үед унаж явсан аж.