Гурван хүний аминд хүрсэн жолоочид ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Гурван хүний аминд хүрсэн жолоочид ял оноожээ

Өнгөрсөн оны  дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн оройн 20.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг нэгдүгээр хороо “Апу” нэрийн барааны дэлгүүрийн хойд талын зүүнээс баруун тийш чиглэлтэй замд “Автобус-1” ХХК-ийн эзэмшлийн “DAEWOO” маркийн 23-80 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Ш.Цэнгэлжаргал нь гурван явган зорчигчийн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэрэгт анхан шатны шүүхээс өнгөрсөн оны зургадугаар сард Ш.Цэнгэлжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин гурван хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 215.4-т зааснаар буюу  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  таван  жилийн хугацаагаар хасч,  есөн  жилийн хорих ял оноох шийдвэр гаргаж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Автобусанд мөргүүлэн амиа алдсаг С,  Н, Т нар нь тухайн үед явган хүний гарцаар гарч байжээ.  Автобусны жолооч Ш.Цэнгэлжаргалыг Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж болох Монгол Улсын ЗХД-ийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тэрбээр өмнө нь  2005 онд мөн л хууль зөрчиж, жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулж байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж