Ерөнхийлөгч тэмээчний амьдрал ахуйтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тэмээчний амьдрал ахуйтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзан уул уурхайн компаниудын ажил байдалтай танилцах үеэрээ Хүрмэн сумын улсын сайн малчин Г.Бүгд гуайнд зочилж, малчны хотонд хоносон билээ. Ерөнхийлөгч нутаг орны өвөлжилт ямархуу байгаа талаар өндөр настан Бүгдтэй  хөөрөлдөж, Өмнөговийн малчдын амьдралд уул уурхай хэрхэн нөлөөлж байгааг сонирхон асууж саналыг нь сонссон юм.

Эднийх Таван сухай гэдэг газарт өвөлжиж байна. Малын нь өнгө зүс сайхан, өвөл өнөтэй байгаа нь илт. Бүгд гуайнх 10 хүүхэдтэй, хүү нар нь бүгд малчин болсон аж. Одоо өөрөө 600-гаад тэмээтэй юм. Хүүхдүүддээ өрх тусгаарлахад нь бас олон тэмээ тасдаж өгсөн тухайгаа тэрээр хуучилж байлаа.

Энэ үеэр Хүрмэн сумын Засаг дарга Л.Эрдэнэ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганболд нар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчид сумынхаа ажил байдлыг танилцуулав.

Энэ сумын нутаг нийтдээ өнөтэй, малчид нь урамтай байгаа хэмээн тэд ярьж байлаа. Мөн малчдынх нь амьдрал ахуйг төрийн тэргүүн нутагт нь биечлэн ирж асууж лавлан малчин өрх айлд саатан хоносонд  баярлаж байгаагаа илэрхийлж, сумынхаа “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж