Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан зарлаад байгаа ч гишүүдийн ирц хангалтгүйгээс Сангийн сайдад нэр дэвшигчийн тухай асуудал хойшлогдсоор байна. Уг нь байнгын хорооны хуралдаан болох танхимд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар тус бүр хүрэлцэн ирээд буй юм. Ерөнхий сайд С.Батболд Сангийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг танилцуулах учиртай.

Мөн энэхүү байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд л хүрэлцэн ирснээс Ардчилсан намын бүлгээс нэг ч гишүүн байхгүй байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг нэр дэвшүүлсэн билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж