Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн ч МАН-ын бүлгийн гишүүд олонхийг бүрдүүлдэг тул байнгын хорооноос дэмжлэг хүлээж, энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж