АН сайдад нэр дэвшигчдийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

АН сайдад нэр дэвшигчдийг дэмжихгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан дууслаа. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлсэн зургаан эрхмийн асуудлыг авч хэлэлцсэн ч дэмжихгүй байх шийдвэрт хүрсэн байна. Уг нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах шийдвэрт хүрсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “МАН-ын бүлгээс сайдад нэр дэвшигчдийг оруулж ирэхэд Ардчилсан намын бүлэг гар өргөн дэмжинэ. Саад тотгор учруулахгүй” гэж мэдэгдэж байсан ч гишүүдийн хувьд өөр байр сууринаас хандаж, дээрх шийдэлд хүрээд байна.

УИХ-ын хуралдаан зохион байгуулах ажлын хэсгийн албанаас одоо УИХ-ын Төсөв, Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг тус бүр зарлаад байгаа. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан зарласан. Дээрх байнгын хороодын хуралдаанаар Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчдийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөөд буй ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэрт нэгэнтээ хүрээд байгаа тул хурал яаж ч мэдэх төлөвтэй боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж