Европын төв банкны бодлого үнэт металын ханшийг өсгөж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Европын төв банкны бодлого үнэт металын ханшийг өсгөж байна

Евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэх арга зам, гарцыг эрэлхийлэх ажил бүхий л шатанд явагдаж байгаа билээ. Европын Төв банк /ЕТБ/ нь Евро бүсийн санхүүгийн хүндрэлтэй орнуудын Засгийн газрын бондыг энэ онд үргэлжлүүлэн худалдаж авсаар байна. Засгийн газрын бондоос гадна үнэт металыг их хэмжээгээр худалдан авч байгаа юм. Үүний улмаас дэлхийн зах зээл дэх үнэт металын ханш мэдэгдэхүйц өсч байна. Энэ сарын 24-ний байдлаар Нью-Йоркийн бирж  нээгдэхэд нэг унц алт 1677,3 ам.доллар, мөнгө 32,45 ам.доллар болжээ. ЕТБ нь үнэт металын худалдан авалтаа цаашид ч үргэлжлүүлэх тул ханш өсөх бололтой. Харин энэ сарын 29-нд Брюссель хотноо Европын Холбооны 27 улсын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтаар юуны өмнө Грекийн Засгийн газрын өрийн асуудлыг авч хэлэлцэх юм. Тус улс Засгийн газрын өрөө хэсэгчлэн барагдуулах тодорхой төлөвлөгөөгөө ирэх сарын 13-нд албан ёсоор танилцуулах ажээ.

Э.Од

      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж