Хүүхдийн төлөө байгууллагууд хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө байгууллагууд хамтарч ажиллана

Хүний эрхийн үндэсний комисс Хүүхдийн төлөө газартай гурван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үзэг зурлаа. Энэхүү санамж бичигт хүүхдийн төлөө ажиллагсдын ажиллах боломж, эрх зүйн орчинг нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай байгааг тусгажээ. Мөн хүүхдийн эрхийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, хүүхэд бүрт тохиолдож байгаа хүндрэл, эрх зүй нь зөрчигдөж байгаа талаар холбогдох байгууллагад чөлөөтэй хандаж байх нөхцлийг нь сайжруулах ажлууд хийгдэх юм байна. Түүнчлэн, эл ажлын хүрээнд хүүхдэд болон эцэг эх, гэр бүлд нь сургалт зохион байгуулах ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж