Суурин утасны дугаарлалтыг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Суурин утасны дугаарлалтыг өөрчлөв

Монголын цахилгаан холбоо компани энэ онд хот хоорондын дугаарлалт болон үнийн тариф дээрээ бүрэн өөрчлөлт хийхээр болжээ. Энэ тухай “Монгол Ньюс” мэдээллийн төвд МЦХ-ны техник шалгалт технологийн газрын дарга Д.Сэрээдорж, Маркетинг үйлчилгээний хэлтэсийн дарга С.Нямбаяр тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Суурин утас хэрэглэдэг 120 мянган хэрэгчлэгчээс 80 мянга гаруй Улаанбаатар хотод байдаг. Одоо хот дотроо МЦХ-ны хэрэглэгчид 15 төгрөгөөр, орон нутаг руу ярихад 50 төгрөг байсан. Харин одоо ялгаагүй  20 төгрөг болох гэнэ. Энэ нь хөдөө орон нутаг хот гэсэн үнийн ялгаа, дугаарлалтын кодгүй болж байгаатай холбоотой. Бүгд 70 гэсэн дугаарлалтаар эхлэх бөгөөд дараагийн хоёр оронгоор аймгуудыг ялгах ба одоогоор 3000 хэрэглэгчид туршилт явуулж байгаа гэнэ. Монголын цахилгаан холбоо компани дэлхийн жишиг улсуудын адил интернэтэд суурилсан суурин утас нэвтрүүлж байгаа. Мөн “Voice message” гэх үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь эзэн нь эзгүй ч хэлэх үгээ үлдээж болно. Харин үлдээсэн дуут мэссэжийг 222 дугаарлуу залгаж үнэгүй сонсох боломжтой гэсэн үг юм.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж