Дэлбэрсэн байрны оршин суугчид холбоо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Дэлбэрсэн байрны оршин суугчид холбоо байгуулжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг шинэ хорооллын 14 дүгээр байрны  долдугаар  давхрын 26 тоотод  газ дэлбэрсэн осол өнгөрөгч бямба гаригийн орой гарсан. Тус байранд хүн амьдрах боломжтой эсэх талаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч оршин суугчдыг өөр газар байрлуулаад байгаа юм. Өнөөдрийн авсан мэдээллээр 14 дүгээр байрны оршин суугчид холбоо байгуулсан байна. Маргааш аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтарсан зөвлөгөөнийг хийж, энэхүү асуудлыг ярилцах юм байна. Уг байранд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, шинжээчид ажиллахаар очсон ч доод давхруудад цууралт өгсөн тул ажлаа түр зогсоогоод байгаа билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж