Германы тэргүүн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Германы тэргүүн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Техник тенхологийн хөгжлөөрөө Европ төдийгүй дэлхийд манлайлагч Герман улсын технологийн ноу-хау монголчуудад нээлттэй боллоо. Орчин үеийн техник технологийг Монгол улсад нэвтрүүлэх,Германы компаниудад Монголын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн газраас Германы тэргүүн туршлагын төв-ийг өнөөдөр нээсэн юм. Тус төв нь монголд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд герман түнштэйгээ холбогдоход нь мэдээллийн материал, видео, бүтээгдэхүүний загвар, компаниудын танилцуулга гэх мэт зүйлсээр ханган, ирээдүйн хамтын ажиллагааны суурь болж өгөх зорилготой ажиллах юм байна. Германы тэргүүн туршлагын төв-ийн нээлтэнд оролцсон ХБНГУ-аас монголд суугаа элчин сайд Др.Шаллер: “Монгол Германы харилцаа хамтын ажиллагаа өргөн хүрээтэй, найрсаг байдаг. Монгол улсаас Германд 10,000 оюутан суралцаж байсан. Цөөнгүй монголчууд Герман хэл мэддэг болсон. Манай хоёр улсын харилцаа маш эерэг гэж хэлж болох юм. Бидний харилцаанд нэг сул тал бий. Тэр нь эдийн засгийн харилцаа төдийлөн өргөн хүрээнд хөгжөөгүй байгаа явдал юм. Харин Германы тэргүүн туршлагын төв нээгдсэнээр бид эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой боллоо” гэсэн юм. Тус төвийн нээлтэнд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун болон Герман, Монголын компаниудын төлөөлөл оролцлоо.  

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж