Сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг тус бүр зарлаад байна. Энэ нь сайдад нэр дэвшигчдийн асуудлыг яаралтай хэлэлцэх болсонтой холбоотой аж. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Сангийн сайдад нэр дэвшигчийг, Эдийн засгийн байнгын хороогоор Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийг тус бүр хэлэлцэх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх юм байна.

Одоо Төрийн ордны “Б” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа юм. Тус хурлыг тарангуут УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдуулах чигтэй байгаа бол “А” танхимд болж буй нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөнгүүт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах төлөвлөгөөтэй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж