Япончууд халим хамгаалагчийг баривчилна

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Япончууд халим хамгаалагчийг баривчилна

Японы эргийн харуулын алба халим агнуурт тогтмол саад учруулдаг “Sea Shepherd Conservation Society” нийгэмлэгийн ахлагч Paul Watson-ыг бизнесийн үйл ажиллагаанд саад учруулдаг, дайрч, довтолдог үндэслэлээр баривчлах зөвшөөрөл авлаа гэж баасан гаригт мэдээллээ. Мөн Японы хуулийн байгууллагынхан түүнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполоор дамжуулан олон улсад эрэн сурвалжлах жагсаалтад оруулах гэж байгаа талаар нэгэн эх сурвалж “Associated Press” агентлагт мэдээлсэн байна.
Канадын иргэн түүнийг өмнө нь халим агнуурын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байсан хөлгийн ахмад, Шинэ Зеландын иргэн Peter Bethune-д Японы хөлөг хоёрдугаар сард Антарктид хавьд агнуур хийж явахад нь химийн бодис цацаж, агнуурын үйл ажиллагаанд нь саад учруулах зааварчилгаа өгсөн гэж сэжиглэж байгаа юм. Хэдийгээр Bethune-гийн хөлөг л ганцаараа агнуурын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл хийсэн хэдий ч мөрдөн байцаалтын явцад Bethune АНУ-ын “Steve Irvin” хөлгийн ахмад Paul Watson-ы төлөвлөгөө, зааварчилгаагаар ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн тул Японы цагдаагийн байгууллага Watson-ыг энэ хэрэгтэй холбогдуулан баривчлах шийд гаргасан байна. Баасан гаригт Японы “Kyodo News” агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа Watson Японы эрх баригчдын дээрх шийдвэрт огтхон ч санаа зовохгүй байна. Энэ бүхэн халим хамгаалах нийгэмлэгийн ажлыг зогсоох гэсэн япончуудын бүтэхгүй санаархал гэж мэдэгдсэн байна.
Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж