ЕХ Мьянмарын визний хоригийг цуцална

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

ЕХ Мьянмарын визний хоригийг цуцална

Сүүлийн хэдэн арван жил цэргийн дэглэм ноёрхсон Мьянмар улс төрийн шинэчлэл явуулахад бэлэн гэж мэдэгдсэнийг  Европын холбоо дэмжиж, тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын визийн хоригоо эргэн харна гэжээ. Бруссель хотноо уулзсан Европын холбооны гадаад хэргийн сайд нар Мьянмарын асуудал болон өөр хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. ЕХ тус улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд болон парламентын спикерийн гадаад айлчлалд хориг тавьсан байсан юм. Сүүлийн үед Мьянмар улс төрийн хэдэн зуун хоригдлыг шоронгоос суллаж, ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Кийгийн намыг бүртгэж, ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд өрсөлдөх эрхийг хүлээн зөвшөөрснийг өрнөдийн орнууд сайшаасан байна. Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Мьянмарт айлчилсны дараа хоёр улс энэ сараас элчин сайдуудаа солилцохоор болсон байна. Клинтоны айлчлалын дараа тус улсад Их Британи, Францын гадаад хэргийн сайд нар айлчилсан. Удахгүй Пакистаны Ерөнхийлөгч Азиф Али Зардари хоёр өдрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Мьянмарийг 1962 оноос хойш хунтын цэргийн дэглэм ноёрхож байгаа ч сүүлийн үед цэргийн эрх мэдэлтнүүд хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж олон улсын зүгээс шүүмжлэлд өртөж, тус улсын эдийн засагт хориг тавих болсноор улс төрийн шинэчлэл явуулахаа амлаж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж