Рианна Крис хоёр тааралдав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Рианна Крис хоёр тааралдав

Дуучин Рианна хуучин найз залуу рэппер Крис Браунтай нууцаар уулздаг тухай цуу яриаг тэд үгүйсгэдэг. Хачирхалтай нь дуучин бүсгүй саяхан хуучин амрагийнхаа байнга ордог West Hollywood дахь шөнийн клубт очсон гэнэ. Рэппер Крис Браун ч мөн яг тэр үеэр тэнд байж таарчээ. Харин хуучин амрагуудыг шөнийн клубт харсан хүмүүс “Twitter”-ээр дахин талцаж эхэлжээ. Дуучин Рианнаг Лос Анжелест ирсэн үедээ дуртай цагтаа Кристэй уулздаг гэсэн яриаг рэпперийн хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэж тэд одоо жирийн л найзууд болсон гэж хэлсэн гэнэ. 2009 онд Грэммийн хөгжмийн наадамд оролцох байсан Рианна хувийн асуудлаас болоод очиж чадаагүй бөгөөд удалгүй Лос Анжелесын цагдаагийн газарт тэрбээр найз залуудаа зодуулсан гэж гомдол гаргасан билээ. Тэр явдлаар тэдний харилцаа төгсгөл болсон ч Крис “Twitter”-ээр “Чиний мэдэж байгаагаас ч илүү би хайртай” гэж бичсэн бол Рианна “Би үргэлж чамайг хайрлана” гэж бичсэн нь нэг нэгэндээ хандаж бичсэн үгс гэж шүтэн бишрэгчид нь итгэдэг.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж