АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан хийж байна. Энэ удаагийн хуралдаанаар бүлэг сайдад нэр дэвшигчдийн асуудлыг авч хэлэлцэж буй юм. Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс сайд нараа татсанаар зургаан суудал онгойгоод буй. Түүнд МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгээс тус бүр гурван хүний нэр дэвшүүлсэн. Ингэхдээ Удирдах зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Тэргүүн  шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Байгаль орчны сайдад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлсэн. Харин бүлгээс Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлсэн юм. Сайдад нэр дэвшигчдийг Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлсний зэрэгцээ УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүлээд байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж