“Бостон Брунс” Цагаан ордонд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Бостон Брунс” Цагаан ордонд зочиллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2010-2011 оны улирлын Стэнлийн цомын эзэн “Бостон Брунс”-ыг Цагаан ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Барак Обамагийн хувьд он гарснаас хойш гурав дахь аварга багтай уулзалдаж байна.

“Бостон Брунс” өнгөрсөн жил Стэнлийн цомын төлөөх цувралд долоо дахь тоглолтод “Ванкувер Кэнакс” багийг буулган авснаар Цагаан ордонд зочлох эрхтэй болсон. Нэгдсэн улсын үе, үеийн ерөнхийлөгч мэргэжлийн спортод аваргалсан багуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэр ч утгаараа 2008 онд “Бостон Селтикс”, 2007 онд “Бостон Рэд Сокс”, 2005 онд өмнө нь Бостоноор овоглодог байсан “Нью Ийгланд Патриотс” нар Цагаан ордонд зочилж байсан бол энэ удаад хоккейн баг нь улсынхаа ерөнхийлөгчид өөрсдийн өмсгөлөө дурсгаж байна. Ерөнхийлөгч Обама 39 жилийн дараа дахин Стэнлийн цомд түрүүлсэн явдалд баяр хүргээд тус хотын багуудын амжилтыг магтан сайшаалаа. Мөн тэрбээр багийн гол тоглогчид болох Брад Марчанд, Марк Рэччи нарыг онцлон магтсан байна. Рэччи хэдийгээр зодог тайлсан ч гэсэн Бостон дахин нэг удаа оргилд гарахын тулд энэ улиралд ч хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа. Тэд одоогоор “Нью-Йорк Рейнжерс” багтай ижил амжилтаар Дорнод бүсийг тэргүүлж байгаа билээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж