Хүндэт иргэнээр өргөмжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хүндэт иргэнээр өргөмжилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт саяхан ажиллахдаа Хүрмэн сумын малчин Г.Бүгдийнхээр орж өвөлжилттэй нь танилцсан билээ. Энэ үеэр тус сумын удирдлага хүрэлцэн ирж, ажил байдлаа танилцуулан Ерөнхийлөгчийг сумынхаа хүндэт иргэнээр өргөмжилжээ.

Түүнийг нь гэрчлэх бичигт “Монгол Улсын төрийг төвхнүүлэх, эх орныхоо хил хязгаар, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, олон улсын энх тайванч хамтын ажиллагааг бэхжүүлэх, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө төрсөн бие, холч ухаанаараа зорьсон их үйл хэрэгтээ гарамгай гавьяа байгуулж байгаа явдалд хөдөө нутгийн ард түмэн бид туйлын баяртай байдгаа илэрхийлж, сумынхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөн алдаршуулав” хэмээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж