
Түүнийг нь гэрчлэх бичигт “Монгол Улсын төрийг төвхнүүлэх, эх орныхоо хил хязгаар, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, олон улсын энх тайванч хамтын ажиллагааг бэхжүүлэх, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө төрсөн бие, холч ухаанаараа зорьсон их үйл хэрэгтээ гарамгай гавьяа байгуулж байгаа явдалд хөдөө нутгийн ард түмэн бид туйлын баяртай байдгаа илэрхийлж, сумынхаа “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөн алдаршуулав” хэмээжээ.