Бритни Спирс санхүүгийн эрх чөлөөтэй болов

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Бритни Спирс санхүүгийн эрх чөлөөтэй болов

Дуучин Бритни Спирсийн аав нь охиндоо ер бусын хуримын бэлэг барьсан тухай росбалт.ру сайт мэдээллээ.

Одоо гучин настай дуучин охиндоо санхүү болон өөрийн бусад асуудлаа шийдэх эрх чөлөөг аав Жейми Спирс нь хуримын бэлэг болгон өгч байгаа ажээ. Шуугиан тарьж, амьдрал нь бүтэлгүйтэж байсан охиныхоо санхүү болон зарим асуудлыг Жейми Спирс дөрвөн жилийн турш шийдэж байгаа юм.

Харин энэ он дуучин бүсгүйн хувьд азтай жил болж байгаа бөгөөд тэрээр тайзан дээрээ эргэн ирснээс гадна хөвгүүдтэйгээ хамт байхаар болсон. Хамгийн гол нь Бритни жаргалтай сүйт бүсгүй болсон бөгөөд Гэгээн Валентины өдөр – хоёрдугаар сарын 14-нд Хавайн Мауи арал дээр Жейсон Травиктэй хуримлахаар төлөвлөөд байна.

Охиных нь амьдралд гарсан дээрх эерэг өөрчлөлтүүдээс Жейми Спирс Лос Анжелосын шүүхэд ирэх сарын эхээр хандан, Бритни Спирсэд эрх чөлөөг өгөхөөр шийдсэн гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж