Афганистан улсад АНУ-ын цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцсон Монгол Улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжийн дайчид өчигдөр 10.10 цагт эх орондоо ирлээ. Тус цэргийн багийн бүрэлдэхүүн нь өнгөрсөн баасан гаригт Чингис хаан нисэх онгоцны буудалд 12.30 цагт газардах ёстой байсан ч хил нэвтрэх зөвшөөрлийг ОХУ-ын талаас олгох ажил удааширснаас болж, хойшилсон талаар мэдээлж байсан билээ. Тухайн үед АНУ-ын цэргийн онгоцоор ирж буй дайчдын ар гэрийнхэн нисэх онгоцны буудалд хүлээн өдрийг барж байсан боловч гаднын гэмт халдлагаас сэргийлэн нислэгийн цагийг нийтэд зарлахаас болгоомжилж байгаа талаар холбогдох албанаас мэдээлж байсан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийт 130 гаруй цэргийн баг бүрэлдэхүүн Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Eagers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэжээ. Нэгдүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь өмнө нь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд 1-3 удаа үүрэг гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 18 анги, байгууллагын 120 офицер, ахлагч юм.
Д.Долгор